Нээлттэй өгөгдлийн санг бий болгож нийгмийн олон талт үр ашгийг хүртэнэ

Төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Нийтийн мэдээллийг нээлттэй болгохдоо нээлттэй өгөгдөл хэлбэрээр үүсгэж, нээлттэй өгөгдлийн тодорхой шаардлагуудад нийцүүлэн нийтэлж буй нь нийтийн мэдээллээс гадна нээлттэй өгөгдлийн салбарт суурь ойлголтуудыг нь эрх зүйн хүрээнд тодорхойлж, төрийн байгууллагууд жишиг нээлттэй өгөгдлийн санг бий болгох алхмыг нээсэн юм. Нээлттэй өгөгдөл бол дан ганц төрийн өгөгдлийн тухай асуудал биш цаашдаа бизнесүүд тодорхой өгөгдлөө нээлтэй болгох, иргэд өгөгдлөө нээлттэй ашиглуулах зэргээр хөгжих шаардлагатай. Цаашлаад нээлттэй өгөгдлүүдийг нэгтгэх замаар шинэ өгөгдөл гарган авах, өгөгдлийн ур чадварыг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтууд … Continue reading Нээлттэй өгөгдлийн санг бий болгож нийгмийн олон талт үр ашгийг хүртэнэ